Элчин сайд нарыг томилох асуудлыг дэмжлээ

Admin
2025/12/18

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай, 2025 оны 12 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн Элчин сайдын нарыг томилох тухай асуудлыг хамтад нь хэлэлцэн дэмжив.

Монгол Улсын Ерөнхийлөгч элчин сайдаар томилогдон ажиллах албан хаагчдыг төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой гэж үзэн нэр дэвшүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна