Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Ц.Борхүүг томилогдлоо

Admin
2025/12/15

Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Пүрэвжавын Батбаатарыг УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргын албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гарсан. Мөн энэ сарын 12-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар тушаал гаргаж, ЦХИХХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэнджавын Борхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Ц.Борхүү нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, Компьютерийн инженерийн “Алтай” дээд сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн байна. Мөн Удирдлагын академид төрийн удирдлагын менежер, МУИС-ийн Бизнесийн сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ.

Түүний ажилласан байдал

  • 2005–2015 онд Эрүүл мэндийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах инженер
  • 2016–2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, хэлтсийн дарга
  • 2023–2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд шинжээч, газрын даргын албан тушаалыг хашиж байжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна