Эдийн засаг, байнгын хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:
57-р тогтоолын нэгдүгээр заалтын дагуу Монголын оролцоог 34 хувиас доошгүй байх гэж мөн хуулийн дагуу заасан. Хоёрт Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Бадамсүрэн нарын гишүүд санаачлаад 40 дүгээр тогтоол гэж гаргасан. Тэр нь Оюутолгойтой ямар нэгэн хөрөнгө оруулалтын гэрээ хийх юм бол анхаарах 8,9 заалтыг Засгийн газарт чиглэл болгосон. Энэ тогтоол бол одоо мөрдөж байгаа хуулийн дагуу гэрээгээ байгуул, гуравт анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц МУ 51 хувиас доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн заалт байсан.
2009онд Оюутолгой төслийн тухай хэлэлцэх явцад ТЭЗҮ байхгүй,нөөц байхгүй гэсэн асуудал гарч байсан, яригдаж байсан учраас нарийвчлан хэлэлцэх бололцоогүй байсан. Ажлын хэсэг нэлээн хуралдаад Их хурал бол хөрөнгө оруулалтын гэрээг хийхгүй нь ойлгомжтой юм аа, тийм учраас өнөөдөр мөрдөж байгаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд Засгийн газар энэ гэрээг байгуулах нь зүйтэй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна