"Монгол хаан"-ыг 7 тэрбумаар санхүүжүүлсэн гэгдэж байсан "Эрдэнэс Оюутолгой"-н Э.Ганхүүг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ

Admin
2025/12/10

АТГ -аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, "Эрдэнэс Оюутолгой"-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүгийн албан өрөөнд нэгжлэг хийж, түүнийг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Эрдэнэс Оюутолгой"-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг "Оюу толгой" компаниас "Эрдэнэс Оюутолгой" компани руу шилжүүлсэн их хэмжээний буюу 20 сая ам. долларын зарцуулалт зэрэгтэй холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл байна. 

Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн аравдугаар сард  "Эрдэнэс-Оюутолгой" компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын "Atticus Partners" Ltd болон "Atticus communications" Ltd компанитай дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж, “Дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон гэдгийг тодотгож байсан юм


2
angry
1
care
0
haha
4
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.15
Өчигдөр
0
0
жүжигчин сайн мэднэ
Хариулах
66.181.185.202
2025/12/12
0
0
ХҮРЭЛСҮХийн өргөмжилсөн Оюунэрдэнэ их гай тарьжээ. ХЭДЭН аөшөө хэнтийд бариулсанаас өөр юу хийсэн юм вэ?
Хариулах
122.201.31.1
2025/12/10
0
0
Ene haltar huuhniig mash sain shalgana shuuu mash no ...toi ah duu narrig n mash sain shlaga!!!!!
Хариулах
138.199.22.101
2025/12/10
0
0
Lalar lalar lalar
Хариулах