УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:2021 оны байдлаар Монгол улс 1,3 тэрбум, "Рио Тинто" 10,1 тэрбум долларын ашиг хүртсэн

Admin
2025/12/09

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад “Монгол улсын эрх ашгийг хангуулах , хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны сонсгол/Оюутолгойн сонсгол/ үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой 400 гаруй тэрбумын үнэлгээтэй орд. Баримттай ярья. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, 2021 оны байдлаар Оюутолгойн ордоос Монгол улс 1,3 тэрбум ам.долларын татвар төлөөд ашиг, “Рио Тинто” зээлийн хүү , менежмент оруулаад 10,1 тэрбум ам.долларын ашиг хүртсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар лиценз, төсөл хамруулж болохыг тухайн үеийн АМХТ-ийн 30,1-ээр байгуулдаг. ТЭЗҮ-гүй, хайгуулын лиценз байгуулдаггүй. Гэтэл эд нар байгуулсан “ОНРТЭ”-тай тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой” гэлээ   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна