Э.Баясгалан: Монголчууд "Онтрэ"-гийн лицензийг ярилцах, мэдэх эрхтэй

Admin
2025/12/09

Оюутолгойн сонсгол өчигдөр /2025.12.08/ эхэлсэн. 

Энэ үеэр ОТ-н ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: “ОТ-н гүйцэтгэх захирлаар томилогдсон С. Мөнхсүх худал ярьж байна. "Онтрэ"-гийн хоёр тусгай зөвшөөрлийг ОТ руу шилжүүлэх тогтоолыг хүч түрэн гаргасан. Арбитрын шүүх эдгээр лицензийг ОТ руу шилжүүлэх шийдвэрийг яг нэг жилийн өмнө гаргасан. Ингэхдээ Монгол Улсын хуулийн дагуу байх ёстойг шүүгч онцолсон. Тэр шүүх хуралд Монголын Засгийн газрын төлөөлөл оролцоогүй. Шүүгч нь гайхаад "Нэг нь лицензээ өгөх, нөгөө нь авах хүсэлтэй юм бол яагаад та нар шүүхэд хандав" гэсэн юм.   

"Хайгуулын хоёр лицензийг сунгах, ашиглалтын лиценз болгохдоо хууль зөрчсөн гэдэг ноцтой мэдээллийг би өнөөдөр харж байна" гэж С.Мөнхсүх захирал хэлсэн нь бас л худлаа. Би энэ асуудлаар удаа дараа хэвлэлд ярилцлага өгсөг. Компанийн асуудлыг ил тод гаргалаа хэмээн Оюутолгой Засгийн газарт гомдол гаргасан байсан. Монголчууд эдгээр лицензийг ярилцах, мэдэх эрхтэй” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна