Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах сонгуулийн өмнө УИХ-ын Гишүүн Ж.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байхдаа Солонгос руу гаргана гэж 180 орчим иргэдийг луйвардсан уу?

Admin
2025/12/02

Сүүлийн жилүүдэд ч залилангийн гэмт хэрэг ихсэж байгааг энэ тоо баримтаас харж болно. Тэгвэл бид энэ удаад Булган аймгийн удирдлагууд 180 орчим хүнийг Солонгос явуулна хэмээн залилсан байж болзошгүй хэргийн талаар сурвалжиллаа. 2024 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ, Булган, Хөвсгөл гэх гурван аймгийн иргэдийг Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах бусад МАН-ын Гишүүд “Солонгос руу ажлын гэрээгээр явуулна” гэдэг мэдээллийг танилуудаар нь дамжуулж тараажээ. Улмаар 180 гаруй хүн уг мэдээлэлд итгэн 2-2.5 сая хүртэлх төгрөгийг “Дэвжих Дэнж төгс шийдэл ТББ-ын данс руу” шилжүүлсэн байна. Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах эдгээр хүмүүст Солонгос руу явуулах талаар зааварчилгаа өгдөг байсан ба Сонгуулийн өмнөх энэ үеэр тэрбээр УИХ-ын Гишүүн Ж.Бат-Эрдэнийн ажлын албанд ажилладаг байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр мөнгөө шилжүүлсэн 180 орчим иргэдээс нэг ч хүн Солонгос руу яваагүй бөгөөд цаг хугацаа, эдийн засгаар хохирчээ.

2024 оны дөрөвдүгээр сард Солонгос явуулна гэж иргэдийг бүртгэж байх үед одоогийн Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах УИХ-ын Гишүүн Ж.Бат-Эрдэнийн ажлын албанд ажилладаг байсан бөгөөд эл үйлдлийг хохирогчид сонгуультай холбоотой мөнгө босгох гэж ийм луйвар хийсэн байх гэж таамаглаж байгаа юм. Эдгээр 180 иргэд үлдсэн 1.5 сая орчим төгрөгөө буцаан өгөхийг Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрахаас шаардахад “Өмнө нь миний нэр төрд хохирол учруулсан хүнээс би 20 сая төгрөг барагдуулж байсан. Миний нэр төрд халдаад дааж давшгүй өрөнд оров” гэх мэтээр сүрдүүлдэг байна.

Сонгуулиар нутгийн удирдлага, Засаг дарга, УИХ-ын гишүүд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулна, хөгжил дэвшлийг бий болгоно гэж уриалан сонгогддог. Гэвч Булган аймгийн орон нутгийн удирдлагууд энэ амлалтаа умартан иргэдээ луйвардан, хохироож байна. Ийм хүмүүс аймаг, орон нутгаа хөгжүүлж, иргэдийн төлөө ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй юм.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна