Тэтгэврийн зээлийн хүүг нэмсэн үндэслэл, шалтгааныг хэлэлцэнэ

Admin
2025/12/02

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг өнөөдөр /2025.12.02/ Өргөдлийн байнгын хороо хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас "Тэтгэврийн зээлийн талаар" Монголбанкны Ерөнхийлөгчид хандаж тавьсан асуултад "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд дараах асуултыг танд тавьж байна. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ахмадуудын зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн мөн арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүг нэмэгдүүлж, зээл олгох хугацааг 6, 12, 18 сарын хугацаатайгаар хязгаарлалт тогтоон олгож байгаа нь ахмад настнуудад хүндрэл үүсгэж байгаатай холбогдуулан дараах асуултыг тавьж байна.

  • Тэтгэврийн зээлийн хүүг нэмсэн үндэслэл, шалтгаан;
  • Тэтгэврийн зээлийн хугацааг хязгаарлах шийдвэрийг анх гаргасан шалтгаан, үндэслэл, 36 сараар олгох боломжийн талаар;
  • Монголбанкнаас тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээг 150 хувь буюу хамгийн өндөр эрсдэлтэй гэж тооцох болсон шалтгаан, үндэслэл, ердийн зээлтэй адилтган тооцох эсхүл бууруулах боломжийн талаар;
  • Арилжааны банкуудад зээл олгоход шаардагдах эх үүсвэрийг хүүгүй, эсвэл бага хүүтэй олгох, мөн заавал байлгах нөөцийн тооцооллоос хасах замаар зээлийн хүүг бууруулах, хугацааг нэмэх боломжтой эсэх талаар;
  • Ахмадуудад олгох бусад зээлийн бүтээгдэхүүнийг (орон сууцны, төслийн, эмчилгээ, сувилгаа, эрүүл мэндийн үйлчилгээний зориулалттай зээл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт) бий болгох талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар.

Асуултын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлнэ үү" гэжээ. Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар,

  • Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/
  • Өргөдлийн байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсох аж

Эх сурвалж: News.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.142
11 цагийн өмнө
0
0
36 сараар тэтгэврийн зээл өгөх маш сайн шүү юм хийж байгаа хөгшчүүлд бараа таваараа өргөжүүлэх байр томсгох гээд хачин их хэрэгтэй шүү маш их баярлаж байна шүү.Дээр нь тэтгэвэр нэмэх мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна
Хариулах
202.126.88.201
11 цагийн өмнө
0
0
Зээлийн хүүг бууруулах
Хариулах