Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар албан ёсоор угтаж авлаа.

Admin
2025/12/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Ерөнхийлөгчийн “Куириналэ” ордонд хүрэлцэн ирэхэд Үлээвэр хөгжим, Төрийн хүндэт харуул, морьт цэргүүд жагссан байлаа. 

Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар угтан мэндчилсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн ордны дээр Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа.

Хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хоёр улсын төрийн тэргүүн Хүндэт харуулын туганд хүндэтгэл үзүүллээ.

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла эрх зүйч мэргэжилтэй. Палермо хотын их сургуульд багш, Парламентын хэд хэдэн комиссын гишүүн, дарга, Парламентын Төлөөлөгчдийн тэргүүн, Боловсролын сайд, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Парламентын Хуулийн захиргааны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч, Үндсэн хуулийн шүүхийн гишүүн зэрэг алба хашиж байсан.

2015-2022 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2022 онд дахин долоон жилээр сонгогдсон. Улсынхаа 12 дахь төрийн тэргүүн, дахин сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч юм .        



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна