“МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болголоо

Admin
2025/11/28

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын дүнтэй танилцлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өгсөн байна. Тухайлбал,

"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлөх чиглэл өгчээ. Учир нь тасалбар борлуулалт, онгоцны нойтон түрээс, онгоцны худалдан авалт дээр санхүүгийн асуудал үүссэн учраас ийм чиглэл өгсөн гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурджээ.

Б.Мөнхтамир нь 2021 оноос эхлэн "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.28
2025/12/01
0
0
харинч энэ залуу миатыг амь оруулж ажиллуулж эхэлсэн шд.
Хариулах