УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно

Admin
2025/11/25

УИХ-ын даргаар Н.Учрал томилогдсонтой холбоотойгоор УИТХГ-ын бүтцэд өөрчлөлт орж эхлээд буй. Тухайлбал, УИХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэгээр солих мэдээлэл гарсан. Тэгвэл Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилохоор болжээ. Б.Төгсбаярын тухайд, улс төр судлал, олон нийттэй харилцах чиглэлээр БНСУ-д сурч төгссөн нэгэн бөгөөд 2020 оноос хойш төрийн албанд ажиллаж буй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна