УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан 10:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэхээр байсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг эл хоёр асуудал дээр завсарлага авах хүсэлт гаргаснаар үдээс өмнөх чуулган засварлалаа. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн зүгээс үдээс хойш завсарлагыг дуусгаж, хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна