Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хурлаар баталсан хуваарийн дагуу УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы ирэх долоо хоногийн (арваннэгдүгээр сарын 3-7) хуралдаанаар голчлон Монгол Улсын 2026 оны төсөв болон түүнтэй холбоотой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.
Даваа гариг (11 дүгээр сарын 3)
Намын бүлгүүдийн хуралдаанаар долоо хоногийн хэлэлцэх асуудлаа тодорхойлно.
Мөн Төсвийн байнгын хороо болон Ёс зүйн дэд хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, 2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг үргэлжлүүлнэ.
Мягмар гариг (11 дүгээр сарын 4)
Өглөөний хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цөлжилттэй тэмцэх олон улсын бага хурлын зохион байгуулалт зэрэг асуудлаар сайд нарын мэдээллийг сонсоно. Мөн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн зохицуулалттай холбоотой хууль санаачлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.Үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Казахстантай байгуулсан тэтгэврийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг авч үзнэ.
Лхагва гариг (11 дүгээр сарын 5)
Энэ өдөр Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодоор хэлэлцэнэ. Мөн Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжлүүлнэ.Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах, шинээр сонгох асуудал, түүнчлэн Казахстантай байгуулсан тэтгэврийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Пүрэв гариг (11 дүгээр сарын 6)
Өглөөний 10:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж,
Өмнөх өдрүүдэд батлагдсан төсвийн хэлэлцүүлэг, өргөдлийн асуудалтай холбоотой ажлын хэсгүүдийн хуралдаанууд ч мөн энэ өдөр үргэлжилнэ. Баасан гариг (11 дүгээр сарын 7) Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хурлыг зохион байгуулна.Чуулганы нэгдсэн хуралдаанаар:
Ийнхүү ирэх долоо хоногт парламент 2026 оны улсын төсвийн хэлэлцүүлгийг төвд нь тавьсан ачаалалтай хуваариар ажиллах бөгөөд чуулганы гол анхаарал төсөв, ёс зүй, хяналт шалгалтын асуудалд чиглэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна