Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийж буй энэ үед ТЕГ-аас цагдан хорьсон Д.Амартүвшинг шүүхээс суллах шийдвэр гаргасан нь ямар учиртай вэ?

Admin
2025/10/31

Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудад ТЕГ-аас гүйцэтгэх ажил хэрэгжүүлэх үеэр 10 гаруй тэрбум төгрөг болон 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан. Тэгвэл өчигдөр буюу 2025 оны 10 сарын 30-ны өдөр Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын менежер Д.Амартүвшингийн шүүх хурал болсон байна. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх Д.Амартүвшингийн гадуур шалгагдах хүсэлтийг хүлээн авч, хэлэлцжээ. Шүүх хуралдааныг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалсан ба ТЕГ-аас цагдан хорьсон этгээдүүдээс Д.Амартүвшинг суллах шийдвэр гаргасан байна.

Хэргийн талаар сануулахад ТЕГ-аас 2025.10.23-ны өдөр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлж, Оюутолгой ХХК-ийн Худалдан авах газрын менежер Д.Амартүвшин, ахлах менежер Ч.Нэргүй, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарын албан тушаалтнуудыг саатуулсан юм. Энэ үеэр ТЕГ 10 гаруй тэрбум төгрөгийн бэлэн мөнгө болон 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авч, битүүмжилсэн.

Өнөөдөр Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийж байгаа. Энэ үеэр шүүхээс тус компанийн хууль бус үйл ажиллагаанд холбогдсон албан тушаалтныг цагдан хорионоос сулласан нь хачирхалтай. Энэ талаар холбоотой мэдээллийг бид эргэн цаг алдалгүй хүргэх болно.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна