Аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Г.Дамдинням өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "ОЮУТОЛГОЙН хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ МАРГААШ албан ёсоор эхэлнэ" гэж мэдээлэв.
Тэрбээр үргэлжлүүлэн, "Монголын талын ҮР ӨГӨӨЖИЙГ нэмэгдүүлэх, Монгол Улсын ард иргэдийнхээ ашиг сонирхлыг дээдлэх чиглэлд Г.Занданшатар Ерөнхий сайдын засгийн газар тууштай байр суурь баримталж ажиллана.
Хэлэлцээрийн хүрээнд дараах гол асуудлуудыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.
Үүнд:
-Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах,
-Хүүгээс хүү тооцдог тогтолцоог эргэн харах,
-Менежмент, Засаглалыг сайжруулах
-Монголын тал баялгийн өгөөжөө нэмэгдүүлж, ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах зэрэг асуудал багтаж байна" ингэж бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна