Шадар сайд С.Амарсайхан “Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-т ажиллах боломжгүй” тул ажлаа өгч байна хэмээн мэдэгдлээ ​

Admin
2025/10/29

Шадар сайд С.Амарсайхан “Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-т ажиллах боломжгүй” тул ажлаа өгч байна хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр цахим хуудастаа “Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ. Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно.

Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.

Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.

Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.

Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно" гэжээ.

Сануулахад, тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-ын огцруулах бичигт танхимаасаа ганцаараа гарын үсэг зурсан байдаг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.81
2025/11/02
0
0
ЯВАХ НЭГ ӨДӨР БАЙХАД ИРЭХ НЭГ ӨДӨР БАЙДАГ.... ТӨР ЭРГЭХ НЬ ....ТӨЛГӨН ХОНЬ ХУРГАЛАХААС АМАРХАН гэсэн ч үг бий... МОНГОЛЫН ТӨРД БАЙХ ЁСТОЙ ГИШҮҮНИЙ НЭГ БОЛ АМАРСАЙХАН МӨНӨӨС МӨН ГЭЖ БОДДОГ..... ЭЛДЭВ САВСАГ ЗАНГҮЙ, СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ЭЛДЭВ ШИЙДВЭР ГАРГАДАГГҮЙ УЛС ТӨРЧ БОЛ САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН ГИШҮҮН ЮМ... нэгийг бодож хоёрыг тунгаасан л байж таарна.
Хариулах
66.181.177.235
Өчигдөр
0
0
УБ ХОТ, НАЛАЙХЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ТЭН ХАГАСЫГ ДЭЭРЭМДСЭНЭЭ БУЦААЖ ӨГӨӨРЭЙ. ЗАЙСАНГИЙН УУЛЫГ НУРААЖ МУХЛАГ ШИГ ХӨГИЙН ЮМ БАРЬСНАА ЗАЙЛУУЛЖ УУЛЫГ МИНЬ ЭРГЭН СЭРГЭЭГЭЭРЭЙ.
Хариулах