Ч.Содбаатар: Их хурлаас МАН-ын даргыг, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгодог. Энэ дагуу ээлжит Их хурлаар намын даргын сонгууль явагдана

Admin
2025/10/27

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 12.00 цагт цаг үеийн улс төрийн нөхцөл байдлаар хуралдахаар болжээ. Ингэхдээ Бодлогын зөвлөл буюу үе үеийн намын дарга, намын удирдах алба хашиж байсан хүмүүсийг цуглуулж, өргөтгөсөн байдлаар хуралдахаар болсон гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содбаатар мэдээлэв.
Тэрээр "Удирдах зөвлөл хуралдаад бүлэгт ямар нэгэн чиглэл өгөхгүй. Улс төрийн нөхцөл байдал, эмч, багш нарын ажил хаялт, шатахууны тосны зохиомол хомсдол, Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа цаг үеийн тодорхой асуудлыг хэлэлцэж, санал солилцоод ямар гарц гаргалгаа гаргахаа ярина.
Ерөнхий сайдын асуудал Цэцийн дүгнэлт гараад эцэслэгдлээ. Тиймээс энэ асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэхгүй. УИХ дахь намын бүлэг УИХ-ын тухай хуулийнхаа дагуу тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, өөрөө шийдвэрээ гаргах ёстой.
МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлээгүй байгаа. Бага хурлыг даргаласан дарга нар тэр бичгээ явуулах ёстой ч одоогоор тийм бичиг яваагүй байна. Их хурлаар намын даргыг баталгаажуулах зүйл байхгүй. МАН-ын дүрэмд, намын Их хурал дөрвөн жилд нэг удаа болно гэж заасан. Их хурлаас МАН-ын даргыг, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны ггишүүдийг сонгодог. Энэ дагуу ээлжит Их хурлаар намын даргын сонгууль явагдана" гэлээ.
Сануулахад, МАН ээлжит Их хурлаа арваннэгдүгээр сарын 15, 16-нд болохоор товлоод байгаа билээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.228.177.196
2 цагийн өмнө
0
0
ЖДҮ чин баярлах болоогүй шүү
Хариулах
202.126.90.131
2 цагийн өмнө
0
0
СОДБААТАР.. АА..!!!!!!!!!!!... ЧИ ЗААЛНААС НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИХ БОЛОМЖИЙГ НЬ САЙН НЭЭЛТТЭЙ САЙН ХАНГАЖ ӨГӨӨРЭЙ...ЗААВАЛ ДАРГА ХИЙЖ БАЙСАН ХҮН Л НАМЫН ДАРГА БОЛОХ ЁСТОЙ ЮМ УУ... ийм муухай хамжлагат ёсыг халъя...Залуучууд аа..дэмжиж.. итгэл хайрлая...албан тушаал эрх мэдлийг шуналын нүдээр харж зүтгэдэг хүмүүсээ зоригтойгоор намаасаа хөө..ингэж байж л НАМ ЦЭВЭРШИНЭ..
Хариулах