УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байхаар байна, тариаланчид гэхээд энэ жил гантай байснаас болоод маш олон зүйлээ алдсан. Багш нар нь цалингийн асар хүнд асуудалтай, эмч нар нь ямар асуудалтай байна, ахмад нь ямар асуудалтай байна. Бөөн бөөн асуудалтай тулгамдчихсан байхад бид засаг төрийн бодлогыг явуулах асуудал, УИХ нь төсөв батлах асуудал руугаа шуурхай онцгой анхаарах ёстой. Аливаа намын үйл хэрэг, хамтын ажил чухал ч гэсэн түүнээс чухал зүйл байдаг. Энэ бол үндэсний язгуур ашиг сонирхол, Монгол улсын эрх ашиг гэсэн юм. Мөн тэрээр мөнгө байхгүй байна гэж худлаа ярьж болохгүй. Төсвийг хэмнэх, үрэлгэн, хийсвэр төсвүүдийг амьдрал дээр нь буулгаад багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудал дээр нэгдмэл байр суурьтай байх ёстой гэлээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна