Засгийн газар нь дарга, сайдгүй
Цэцэрлэг нь багшгүй
Шатахуун түгээгүүр нь бензингүй
Гэр хороолол нь түлшгүй
Орон сууц нь халаалтгүй
Эзэнгүй энэ улсад иргэд нь ядуухан амь зууж байна.
Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй ээ гэж юутай үнэн бэ? Ард түмнийг төлөөлөн УИХ-ын танхимд суугаа гишүүд, төрийн өндөрлөгүүд сандал, суудлын хэрүүл хийж байх хооронд багш, эмч нар ажил хаялт зарлаж, бага насны хүүхдүүд цоожтой хаалганы цаана үлдсээр...
Шатахууны хомсдолоос болж иргэд олон цагаар шатахуунд дугаарлаж, такси үйлчилгээний төлбөр 2500 төгрөг болж нэмэгдэв. Цахилгаан олон цагаар ойр, ойрхон тасарснаас байрны дулаан өгөх насос нь ажиллахгүйн улмаас халаалт бүрэн зогсож айл өрхүүд халаалтгүй, зутруухан амьдарч байна. Гэр хорооллын иргэд ч мөн нүүрсний хомсдолд орсон. Эрүүл мэндийн даатгал төлдөг ч төрийн сан хоосорсноос болж улсаас үнэ төлбөргүй үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэд Монголчуудын асуудал жил ирэх тусам нэмэгдсээр. Хавар нь мартагдаад намар нь яригддаг утааны асуудал, жилийн дөрвөн улирал үргэлжилсээр байгаа автозамын түгжрэл гээд зовлонгоо тоочвол барагдахгүй. Гэвч өнөөдөр Төрийн өндөрлөгүүд ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулах бус сандал суудлын хэрүүлээ хийсээр.
Хөрсөн доороо валютын нөөцтэй Монголчууд бид нээрээ л АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИД болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна