“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгын ажил эхэлж, гүйцэтгэгчээр орон нутгийн “Арь Констракшн” ХХК ажиллаж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд тус сан Баян-Овоо суманд эмч нарын орон сууц, спорт заал, газар тариалангийн талбай, эрүүл мэндийн төв, хагас автомат уурын зуухны иж бүрэн барилга, цэвэр усны үйлдвэр, байгалийн ургамал нөхөн сэргээх болон мод үржүүлгийн газар зэрэг 38 төслийг санхүүжүүлж, нийт 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
2015-2024 оны хооронд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 7 цэцэрлэгийн барилгын ажлыг санхүүжүүлсэн бөгөөд Баян-Овоо суманд баригдаж буй энэхүү шинэ цэцэрлэг нь тус сангийн санхүүжүүлж буй 8 дахь цэцэрлэгийн төсөл болж байна.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь 2015 оноос хойш Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд чиглэсэн 555 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд “Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.долларын санхүүжилт тус санд олгодог.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус сангийн www.goviinoyu.mn цахим хуудас болон www.facebook.com/GobiOyuDSFFacebook хуудаснаас авах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна