Засгийн газрын хуралдаанаар шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар хэлэлцэнэ

Admin
2025/10/22

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Тодруулбал,

-Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай

-“Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

-“Мянганы сорилтын сангийн Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Ногоон нуур-1008 айл”-ын орон сууцны төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*

-Бусад асуудал

Танилцуулах асуудал:

-Шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар

-Монгол Улсыг олон улсад сурталчлах хүрээнд байгуулсан зарим гэрээний талаар

-Хугацаат цэргийн алба хаагчдад тухайн орон нутагт нь шаардлагатай мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хэлэлцэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.19
2025/10/22
0
0
худлаа үнэ ханшаа нэмэх гээд нэмж чадахгүй хомсдуулж байснаас шууд л нэмээд чөлөөтэй олго
Хариулах