УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах санал гаргаснаар цэц хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлалаа

Admin
2025/10/22

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудал өнөөдөр 09:30 цагт хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах санал гаргаснаар цэц хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлалаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.104
2025/10/22
0
0
Ямар дураараа Авгай вэ төрийн эрхийг хууль бусаар авах зорилгоо ямар ч хамаагүй аргаар гүйцэлдүүлэх гэж зүтгэж байна. Энэ Булгантуяа, Сайнзориг, Лувсанжамц, Ариунзаяа зэрэг гишүүд МОНГОЛ ТӨРИЙГ хууль бусаар авах зорилго өвөрлөж хэрэгжүүлж байна. Одоо бүүр, цэцийн гишүүд ийг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах нөхцөлд саад хийж байгаа нь Монгол орныг яасан ч яадаг юм гэсэн маш ноцтой үйлдэл йн эхлэлийг Булгантуяа тав ьж байгаагаар илэрхийлэгдэж байна. Энэ бол цэцийн дээр булгантуяс Одоо бүүр цэц рүү халдав
Хариулах