УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын улс төрийн маргаанаас болж Монгол төрийн ажил зогсоод буй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ширээ, сандалтай холбоотой асуудлаа үтэр түргэн шийдэж нэг талд нь гаргахгүй бол хуулийн хугацаатай, тулгамдаад байгаа асуудал нь “ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ” болоод байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувиар цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж Улсын төсөв хэлэлцэх хугацааг өнгөрсөн пүрэв гарагт түр хойшлуулсан. Учир нь Засгийн Газар үлдэх үү үгүй юу гээд тодорхой бус нөхцөл байдалтай үед төсөв хэлэлцэх нь хүндрэлтэй.
Гэтэл одоо Төрийн байгуулалтын байнгын хороо нь хуралдаж чадахгүй УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчигдөөд явж байна. Энэ асуудлаа нэг талд нь хурдан гаргаад Улсын төсвөө хэлэлцэхгүй бол цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалт, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд олон зүйлд хүндрэл үүснэ. Төрийн ажлыг хойшлуулаад байж болохгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна