Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Засгийн газрын өнөөдрийн /2025.10.08/ ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
-Төсвийн төвлөрүүлэн захирагчийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 110 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл
-Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хоорондын хөтөлбөрийн төсөл
-Хөгжлийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-"Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
-Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайланг хамгаалах/
-Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Бусад асуудал
Танилцуулах асуудал – “Эрдэнэс Тавантолгой” ХК д онцгой дэглэм тогтоосон тайлангийн талаар хэлэлцэх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна