Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварын асуудлын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг ахална

Admin
2025/10/02

Иргэд парламентын түвшинд тулгамдаж буй асуудлаа нийтийн өргөдлийн системээр дамжуулан гаргадаг болсон. Тэгвэл нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос байгуулжээ. Эл ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг ахлахаар болжээ. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Да.Цогтбаатар нар багтжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна