Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг 27 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл түүнийг алсан алуурчныг олж чадсангүй. Түүнийг гэрт нь 18 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн байдаг.
Тус аллага болоход түүний гэргий Б.Булган байсан бөгөөд гэрч өнөөдрийг хүртэл амьд сэрүүн ч гэмт хэрэгтэн тогтоогдоогүй. Ардчиллын анхны 13-ын нэг болох Д.Нинж нэгэн ярилцлагадаа “ Д.Булган хэрэг явдлын дараа буюу 1998 оны 10 дугаар сарын сүүлд Мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгсөн. Үүний дараа түүнд 20 сая төгрөг шиүлжүүлсэн төлөөр тухайн үеийн сонинууд бичиж байсан. Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойных нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид хэлдэг. Ер нь улс төрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай” гэсэн байдаг. С.Зориг агсны эхнэр Д.Булган өнөөдрийг хүртэл сэжигтэн, яллагдагч гэрч байсан бол сүүлдээ хохирогч болсон.
Ардчиллын анхны 13-ын нэг болох Д.Нинж нэгэн ярилцлагадаа С.Зориг агсаны эхнэр Д.Булганы талаар ийн ярьжээ. “1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С.Зоригийн гэргий Д.Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан. Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улс төрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай” гэсэн байдаг.
Тухайн үед С.Зориг алаглсан хэргийн талаарх үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн тогоол гарч байв.
Өнгөрсөн хугацаанд С.Зоригийн хэргийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж гэм буруутныг олно хэмээн намууд сонгуулийн сурталчилгаандаа ашигласаар ирсэн.
Тодруулбал: 2016 онд сүр, дуулиантайгаар гурван хүнийг уг хэргийг үйлдсэн хэмээн буруутгаж
Харин 2020 оны сонгуулийн өмнөхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин шинэ “нөхцөл байдал” тогтоогдлоо. Тэс хэргийг дээрх гурван хүнд тохохын тулд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, бас прокурор, шүүх эрүүдэн шүүсэн гэх асуудал нийгэмд ил болов.
Ингээд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хэлэлцэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэв.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргаснааш хойш тэдэнд холбогдох хэргийг дахин шалгаж байсан. Тэгвэл мөдөн байцаах ажиллагаа дуусч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокуроын байгууллагаас хэрэгсэхгүй болгож цагаатгав. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэргэсэхгүй болгж шийдвэрлэж байна. Тэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ. Үлдсэн хэрэг нь ажиллагаанд байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн, ажлын хэсэг гарсан” хэмээн мэдэгдэж байсан юм.
Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулахад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулж, тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлахаар болсон байдаг. Учир нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлт тавьсан. Харамсалтай нь нөхөн төлбөр авахтай холбоотой ажил удаашралтай байгааг Ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо хэлж байлаа.
Өнгөрсөн 27жилийн хугацаанд тус хэрэгтэй холбоотой олон хүн учир битүүлгээр амь насаа алдсан байдаг.
1998 оны 9-р сарын 30-нд Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг Ерөнхий сайдаар томилох Ардчилсан холбоо эвслийн саналаас албан ёсоор татгалзсан юм. Харин дараагийн Ерөнхий сайдаар С.Зориг яригдаж байв. 10-р сарын 2-нд Ардчилсан холбоо эвслийн голлох фракцын удирдлагууд албан бусаар уулзаж, Ерөнхий сайд С. Зоригийг дэмжихээр тохирсон гэдэг. Тус уулзалтын дараа С. Зориг Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын удирдлагуудтай дахин уулзсан юм.
Мөн энэ өдөр Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хурлыг Хүүхдийн ордонд хуралдуулж, Засгийн газраа эмхлэн байгуулж чадаагүй УИХ-ын дарга Р.Гончигдоржийг огцруулах, 4 сар хүлээгдсэн ерөнхий сайдыг яаралтай томилж, нийгэм улс төрийн хямралт байдлыг даван туулах асуудлыг хэлэлцэхээр товлож, орон нутгаас намын төлөөлөгчид цугласан байв. Гэвч Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий зөвлөлийн хурлыг намын дарга бөгөөд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж хурлыг хойшлуулжээ.Ингээд тумс өдөр буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 цаг 40 минутын үед гэртээ орсон С.Зориг агсан 18 удаа хутгалуулан бусдын гарт амь насаа алдсан юм.
Ийнхүү Ардчиллын загалмайлсан эцэг, эх оронч хүү Санжаасүрэнгийн Зоригийн хэрэг 27 дахь намартайгаа золгов. Тэр улстөрийн нэр зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна