Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир: 220 ширхэг Соёлын төв, 216 ширхэг төрийн үйлчилгээний барилгыг нийтдээ 1.5 их наядаар барьсан хэр нь ээ сүүлийн 10 жилд ОБЕГ-т 70.5-хан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Хэрэгтэй, шаардлагатай зүйлдээ хөрөнгө оруулалт хийж чаддаггүйгээс болж ойд төөрсөн хүүхдийг олж чадахгүй цаг хугацаа алдаж 7 хоносон тохиолдол саяхан гарсан.
Түүнээс гадна 5 сард Сэлэнгэ аймагт гал түймэр гараад ойр хавийнхаа аймгуудаас нь аврагч нарын дуудагдаад хүч хүн хүрэхгүй фургон машинаар хоног алдаад очиж байхад Францаас ОБЕГ-т хэрэглээрэй гэж өгсөн нисдэг тэргийг нь сайд нар нь унаад явсан тохиолдол ч гарсан. Энэ бол сэтгэл дутсан ажил.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна