Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Admin
2025/10/01

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.01/ ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

  • “Монгол Улсад 2026 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”/
  • Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам/
  • Бусад асуудал

Танилцуулах асуудал:

  • Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөний талаар
  • Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаа, дуудлага хүлээн авах, өргөдөл, гомдол бүртгэх, шилжүүлэх системийг сайжруулахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар
  • “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн босголтын ажлын явцын талаар

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна