Эрчим хүчний яамны байранд өчигдөр /2025.09.11/ хууль сахиулах байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, улмаар тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр, гэрт нь нэгжлэг хийсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авахдаа авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутган мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Улмаар түүнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. Мөн энэ асуудалд ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд шалгагдаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна