Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь гадаад улсад дахин гэмт хэрэг үйлдэж, албадан буцаагджээ. Тодруулбал, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага, Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол улсын иргэн Б нь Тайланд улсад гэмт хэрэг үйлдэн Монгол улсад албадан буцаагдсан ба цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2019 онд бусдыг дээрэмдсэн гэх эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаад 2024 онд Монгол улсын хилээр гарч оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэн иргэдэд хохирол учруулан гадаад улсруу оргон зайлсан этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авч ирэх ажиллагааг Хууль зүйн дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам , Улсын ерөнхий прокурорын газартай хамтран тогтмол зохион байгуулж байна.
Иймд Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэн гадаад улсруу оргон зайлсан этгээдүүд сайн дураар ирж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна