Сүхбаатар дүүргийн “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд өнгөрсөн зургаадугаар сард зодоон болсон.
Уг зодоонд 25 настай С хохирч, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж, хавсарсан олон гэмтэл шархтай гэх оноштойгоор гадаад руу эмчлүүлэхээр явсан байдаг.
БНСУ-д эмчлүүлээд ирсэн Д.С-д хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болно. Тодруулбал, тэрбээр энэ сарын 11-нд эмчилгээгээ үргэлжлүүлэхээр БНСУ руу явах байсан юм. Гэвч яллагдагчаар татагдаад буй залуус түүний эсрэг мэдүүлэг өгснөөр уг асуудлыг харилцан зодоон гэж үзсэн байх магадлалтай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна