Кибер залилан хийсэн 7 иргэнийг дайчлан баривчиллаа

Admin
2025/09/05

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэн гадаад улсаас "Телеграм" орчинд иргэдийг залилдаг Монгол Улсын иргэн О нарын 7 этгээдийг дайчлан баривчилж, энэ оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс нэр бүхий 5 этгээдэд яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Үргэлжлүүлэн манай улсын иргэд рүү чиглэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа Монгол Улсын нэр бүхий этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжлалт зарлан, Монгол Улсад албадан ирүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна.

Иргэд Та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна