УНТЭ ажилтны цалинг хууль зөрчин нэмэгдүүлсэн ноцтой асуудал гарчээ

Admin
2025/09/05

Улсын нэгдүгээр төв эмнэлэг ажилтныхаа цалинг “үндэслэлгүй” нэмж, уг баримтыг шүүхэд хүргүүлэн, бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжилж эхэлжээ.

Тодруулбал, тус эмнэлэгт ариутгагчаар ажилладаг иргэн Ү гэгч нь 660 мянган төгрөгийн цалинтайгаар ажилладаг байсан бөгөөд 2024 оны долоодугаар сард замын осолд орж, гэмтжээ.

Улмаар эмчилгээ хийлгэж, ажлаасаа чөлөөлөгдөөд байсан ч мөн оны арваннэгдүгээр сард тус эмнэлгийн Захиргаа хүний нөөцийн албаны дарга П.Мөнхтуул нь түүний цалинг 1,650,000 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөн, ажиллахгүй байгаа хүний цалинг тусгай мэргэжлийн эмч, нарийн мэргэшлийн эмч нарын цалинтай дүйцүүлэн шатлал, ангилалгүйгээр нэмсэн байна.

Улмаар цалин нэмсэн тодорхойлолтыг ариутгагч Ү гэгч нь шүүхэд баримт болгон хүргүүлж, өөрийн өвчтэй байх хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг бусдаас нэхэмжилж байгаа аж.

Угтаа бол төрийн алба, тэр дундаа Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн хэмжээг ТҮЭМ-1-9 хүртэлх шатлалаар тогтоож өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд ТҮЭМ-9 / Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга/ буюу хамгийн өндөр нь 1,548,000 төгрөг байхаар шийдвэрлэсэн.

Гэвч тус эмнэлгийн зүгээс ариутгагч буюу ТҮЭМ-1 ангиллын ажилтан, тэр дундаа ажлаа хийхгүй байгаа хүний цалинг ийнхүү шатлалгүйгээр нэмэгдүүлсэн нь түүний цаана ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэх хардлага дагуулж байгаа юм.

Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тус эмнэлгийн удирдлагуудтай холбогдож, ямар үндэслэл шалтгаанаар чөлөөтэй байгаа ажилтны цалинг нэг дахин нэмэгдүүлж, нарийн мэргэжлийн эмч нарынхтай дүйцүүлсэн тухайд тайлбар хүссэн боловч "Хувь хүний нууц, мэдээлэл" гэх тайлбар өгч, цалингийн шатлалын мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Дээрх асуудал бол Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гарсан ганцхан жишээ бөгөөд засгийн бодлого шийдвэрийг эрүүл мэндийн салбарынхан хэрхэн биелүүлж, дагаж мөрдөж байгааг харуулж буй явдал юм. Тиймээс асуудлыг жижиг гэлтгүй анхаарч, төсвийн хөрөнгө зарцуулалт, бодлого шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, тус эмнэлэгт аудит оруулах цаг болсныг салбарын сайд анхаарах шаардлагатай болжээ.

 


2
angry
0
care
2
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.71
54 минутын өмнө
0
0
За болио 660 к хэн ажил хийх вэ нэмэх л хэрэгтэй
Хариулах
202.9.46.146
4 цагийн өмнө
0
0
Юун сүртэй юм.Чааваас бага л цалин бн. Өвдөж зовохоор нь харж үздэг сайн дарга байна.Төр ийм л хүмүүст сүр хүчээ үзүүлэх байх даа. Олон тэр бумаар идэж уудгийг нь яах бол ????????????
Хариулах
66.181.187.60
5 цагийн өмнө
0
0
АТГ - т очиж байж үр дүн гарна. шүүхээс гадна АТГ т хандаарай зйлчлэгч бүсгүй
Хариулах
203.91.115.56
6 цагийн өмнө
0
0
Uhsen nohoin otsgor gej iim yumiga tgd sensatslad bgamu yahawde osold orood baga tsalintai hun 1 sayig nemsen bga biz sda odoo ch 1.5 chin bagadaa orno shvv neeh heden terbumar n avch bga humuuse ingej ilruuldeg boloosoi
Хариулах