Сэрэмжлүүлэг:Туул голд 26 настай залуу живж,амиа алдлаа

Admin
2025/09/04

Туул голын эрэг дээр архи ууж байсан нэг иргэн живж, амиа алджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туул голын эрэг дээр гурван хүн архи ууж байснаас нэг хүн нь усанд живсэн тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 16:52 цагт хүлээн Онцгой байдлын газар авчээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /26 настай, эрэгтэй/-нь Туул голын усанд живж нас барсан байжээ. Улмаар 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна