Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир Европт баривчлагджээ

Admin
2025/09/02

Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг 2022 оны 08 дугаар сард Олон улсын хэмжээнд Интерполын "Улаан булант" зараар эрэн сурвалжилж эхэлсэн. Тэр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх”, “Худал мэдээлэл тараах”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” зэрэг гэмт хэргүүдэд яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа гадаад руу оргон зайлсан байдаг.

Гэтэл оргон зайлсан яллагдагч Г.Ган-Очир Франц Улсад очсон төдийгүй, тэнд оршин суух хугацаандаа бусдыг дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ. Тиймээс Франц Улсын Аннэси хотын Засан хүмүүжүүлэх шүүхийн шүүгч NIEL Christophe, DE MONTGOLFIER Valentine, COVILI Elise нар нь 2022 оны 12 дугаар сарын 28-нд хоёр жилийн хорих ял ногдуулсан боловч ял эдэлж байх хугацаандаа дахин тус улсаас оргон зугтжээ.

 Ингээд Г.Ган-Очирыг Монгол Улсаас гадна Франц улс Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн байна. Харин Г.Ган-Очир Европын холбооны улсуудаар орогнон зугтаж байгаад энэ оны 08 дугаар сарын 21-нд Шведэд хууль бусаар орогнож байх үед нь тус улсын цагдаагийн алба хаагч нар баривчлан хорьж, саатуулжээ. Цаашид Г.Ган-Очирыг Франц болон Монгол Улсад шилжүүлэх асуудал нь Шведийн хууль тогтоомжийн дагуу шийдэгдэх асуудал бөгөөд Франц болон Монгол улсын хууль сахиулах байгууллагууд шилжүүлэн авахаар хүсэлт хүргүүлсэн гэдэг мэдээлэл байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.225
23 цагийн өмнө
0
0
Баригдсан нь дээрээ
Хариулах
66.181.160.25
Өчигдөр
0
0
Монгол улсаа олон улсын шүүхэд өгнө гэсэн өөрийгөө олон улсаар хайлгаад баригдчихаад байгаа юмуу муу санаа биеэ отно гэдэг болж дээ. Эх орондоо эргэн ирсэн нь дээр дээ Амар хялбар шантаажны аргаар мөнгө олох гэж гэр бүлээ зовоодог муу эр дээ
Хариулах
202.126.89.204
2025/09/03
0
0
Сайхан билэг Элбэгээ энэ тэрээ бариачээ. Жижиг загас бариал бузарын төр үгүй болох хэрэгтэй
Хариулах