Цахим залилангаар биеэ үнэлэхийг зуучилсан эмэгтэйн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Admin
2025/09/02

Цахим хэрэгсэл буюу фейсбүүк, вайбер, телеграмм зэрэг апплейкшин ашиглан бусдыг биеэ үнэлэхэд зуучилдаг байсан эмэгтэйн хэргийг прокуророос хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, энэ дагуу шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноожээ. 

Тодруулбал, Э.Н гэгч 22 настай эмэгтэй нь бусдыг биеэ үнэлэхэд зуучилж, улмаар үүнээсээ ашиг хүртдэг байсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон байна. Тухайн этгээд нь эмэгтэйчүүдтэй цахим сүлжээгээр дамжуулан холбогдож, гадаадын жуулчид болон дотоодын иргэдэд зуучилдаг байсан аж. Ингэхдээ тэрбээр нэг эмэгтэйгээс 50-100 мянган төгрөг авдаг байжээ. 

Тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна