Цагдаагийн алба хаагч бусдыг бүлэглэн зодсон ХЭРГИЙГ хаахаар хохирогчийг дарамталжээ

Admin
2025/08/27

Энэ сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн талбай руу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд шээж байхыг харсан иргэн шаадлага тавьснаас болж, зодуулж биедээ хүнд гэмтэл авчээ. Тухайн хэрэг гарах үед хохирогчийн араас гурван этгээд машинаар хөөж, шаардлага тавьсан гэх шалтгаанаар бүлэглэн зоджээ. 

Эл хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст цагдаагийн ахлах дэслэгч Лхагвасүрэн гэх мөрдөгч дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан аж. Харин тухайн мөрдөгч хохирогчийг хэргийн баримтууд болон бичлэг авчруулж, гомдлоо тат, энэ зодсон гэх хүмүүс чинь олдохгүй байгаа учраас хэргийг чинь хаана гэх зэргээр дарамталжээ. Хохирогчийн хувьд хоёр шүд цөмөрсөн, гуя хэсэгтээ шилээр зүсүүлснээс үүдэн 4см оёдол тавиулсан бөгөөд биедээ олон тооны шархтай учраас хүнд зэргийн гэмтсэн гэх Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарсан байна. Хүүхдийн тоглоомын талбай руу шээсэн иргэнд шаардлага тавьсан 29 настай Э нь бусдад зодуулсан асуудлыг хуулийн дагуу шидүүлэхээр гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн ч цагдаагийн алба хаагч хуулийн дагуу ажлаа хийхгүй байгаад гомдолтой байгаа гэх. Угтаа бол цагдаагийн алба хаагч бүлэглэн зодсон этгээдүүдийг олж тогтоож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой байтал хэргийг хаахаар хохирсон иргэнийг удаа дараа дарамталж байгаа асуудал нь хууль бус үйлдэл юм.

7
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.75.132
2025/09/03
0
0
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хариулах
197.211.63.113
2025/09/02

43.228.130.66
2025/08/28
0
0
Цагдаагийн албанд авч байгаа хүнээ "танин тодруулга" хийж авч баймаар юм байна. Хүний эрхийг хамгаалах үүрэгтэй төрийн үйлчилгээний ажилтан хүн ийм байвал ард түмэн хэнд итгэж байх юм бэ..........
Хариулах
202.55.188.124
2025/08/28
0
0
Танигдсан дүр байна манай цагдаа нар барагтай бол хөдлөхгүй шүү
Хариулах
59.153.113.109
2025/08/28
0
0
ЗОДСОН нь мөрдөгчийн найзууд байна. ӨӨР гаргалгаа алга. ЭНЭ олон бичлэг байхад олохгүй гэдэг худлаа. ЛХАГВАСҮРЭН буруутай.
Хариулах
202.126.91.133
2025/08/27
0
0
Яагаад бүлэглэн зодсон этгээдийг хаацайлж,шаардлага тавьсан иргэнийг бүлэглэн зодсон новшуудыг хаацайлана гэж.
Хариулах