20 орчим насны 4 эрэгтэй ганцаараа явж байсан эмэгтэй хүнийг зодож, дээрэмджээ

А.Булганчимэг
2025/08/27

Наймдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг 5-р хороонд “4  этгээд намайг нийлж зодоод машинд хүчээр суулгаж авч яваад дээрэмдчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй 20 орчим насны 4 эрэгтэй, ганцаараа явж байсан эмэгтэй хүнийг зодож, айлган сүрдүүлж, хүчээр машинд суулгаж гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдсэн хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх этгээдүүд нь унаж явсан тээврийн хэрэгслээ түрээслэн уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг тул иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна