​ Олон нийтийн газар эхнэрээ хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Admin
2025/08/25

Баянгол дүүргийн нэр бүхий худалдааны төвд энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг болсон. Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025.07.24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2025.07.31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хурал одоогоор товлогдоогүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.223
2025/08/25
0
0
Цаазлаачээ ЦААЗЛА юугий нь хайрладаг юм бэ. Ийм ХУЛГАЙЧУУДЫГ шууд алах хэрэгтэй бүү амьд байлга
Хариулах