Холимог тулаанч З.Шинэчагтага эмэгтэй хүний биед халдаж, Эрүүгийн хуулийн 11.6 буюу "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогдсон. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр буюу /2025-08-20/-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж З.Шинэчагтагад 310 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, З.Шинэчагтга нь согтуурсан байхдаа 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод иргэн М.Н буюу хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-ийн биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Холбогдсон хэргийн зүйл анги: Эрүүгийн хуулийн 11.6-2
Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Мөн тэрээр энэ оны нэгдүгээр сард хамт байсан эмэгтэйдээ буу тулгаж сүрдүүлж байгаа бичлэг цхаим орчинд цацагдсан байдаг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна