Охид эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулж биеийг нь үнэлүүлж байсан гэмт хэргийг шалгаж шүүхэд шилжүүлжээ. Гэмт этгээдүүд насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулж, 2023 оны 11 дүгээр сараас хойш хугацаанд тэдний хувийн зураг мэдээллийг ашиглан дарамталж, эрхшээлдээ оруулж, Баянгол, БЗД-ийн нутаг дэвсгэрт биеийг нь үнэлүүлдэг байжээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул охидыг эрхшээлдээ оруулж дарамталдаг аж. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна