Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүр орчимд "Голд хүүхэд живсэн" гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн юм. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн очиход, 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан мэдээлэлтэй байсан. Эрэн хайх эрлийн баг 7 дахь өдрөө усанд осолдсон хүүг хайж байна. Үүнтэй холбоотойгоор талийгаач хүүгийн ах дрон сонирхогчдыг усанд осолдсон газрын ойр орчимд дроноороо эрэн хайх ажилд тус болохыг хүсээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна