Согтуурсан үедээ төрсөн ахтайгаа маргалдаж толгой, уруулны дээд хэсэгт заазуураар зүсэж гэмтээжээ

Admin
2025/04/23

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-ийн дугаар хорооны нутаг дэвсгэрт ахыгаа заазуурдчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны шөнийн 03.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиход төрсөн ах дүү болох нэр бүхий хоёр иргэн хамт архи согтууруулах ундаа хэрэглэн, маргалдсаны улмаас дүү нь төрсөн ахынхаа толгой, уруулны дээд хэсэгт заазуураар зүсэж гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.247
2025/04/25
0
0
Монгол даяараа дээр дооргүй л галзуурчээ ацнууд Найдалмаа сайдтайгаа нудрага зөрүүлж сайдтан хөмсөг нь задраад нүд нь хөхрөөд алингаа алдсан.Дээгүүрээ аймшигт гөлөгнүүд зодолдоод байхаар доогуур бол болно шүү заазуурддаг бол буруу толгой нь тасарсан бол яанаа хөөш.Яахаараа энэ СХД Баянхошуунаас аймшигт хэрэг гараад байдын арай хэтэрлээ шүү
Хариулах