Шүүгчтэй хамтарч, компаниудыг хуулийн заалтаар далайлган, шантаажилдаг ТББ-ууд олширчээ

Admin
2025/04/08

  Хуулиар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосныг зарим Төрийн бус байгууллагууд овжиноор ашиглаж байна. 

Тухайлбал, “Б” нэртэй Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь “байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж байна”, “эх орноо хамгаална” гэх сүржин үгээр халхавчилж, Монгол улсын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг энгийн аж, ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө шантаажлах цаашлаад компанийн өмч хөрөнгийн талыг нь авахаар заналхийлэх зэрэг хууль бус үйлдлүүд гаргаж буй нь хэрээс хэтэрчээ.  

        Дээрх хуулийн заалтын ашиглаж “Б” НҮТББ нь “Д” аймгийн Засаг даргад холбогдуулан “С” компанид газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч “Б” нь хуулиар зохицуулаагүй талуудыг эвлэрүүлэх зорилготой шүүх хуралдааныг зарлан, “эвлэрэх асуудлаар хэлэлц” гээд хэргийн оролцогчдыг шүүх хуралдааны танхимд орхиж гарсан, энэ үед НҮТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Г нь “...би шүүгч Б-тай хамт ажиллаж байсан, байнгын хамтын ажиллагаатай байдаг, шүүх манай талд шийднэ, мөнгө өгвөл эвлэрнэ” гэсэн санал тавьсан, үүнийг нь баталгаажуулж авсан байдаг байна.   

Уг саналыг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй, харин шүүгч “Б” найз болох НҮТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн шаардлагыг биелүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хальж талуудын мэтгэлцээгүй, баримт бүрдүүлээгүй асуудлаар газар олгосон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн учир гуравдагч этгээдийн  зүгээс шүүгч “Б”-г Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8”шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах”, 50.1.18.”хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.28 ”хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, Шүүхийн сахилгын хороонд хандаж байгаа юм байна.  

Дээрх маргааныг төрийн бус байгууллага нь санхүүжүүлэгч бусад этгээдийн захиалгаар үүсгэсэн байх магадлалтай, энд төрийн албан хаагч нар ч оролцсон байж болзошгүй байгаа бөгөөд ашгийн төлөө бус ажиллах үүрэгтэй төрийн бус байгууллага хувийн ашиг хонжоо харж, жирийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниас их хэжээний мөнгийг нэхэх, шантаажлах, компанийн өмчийг хуулийн заалтаар дайлалган дээрэмдэх үйл ажиллагааг шүүгчтэй хамтарч хэрэгжүүлж байгаа талаар бид эргэн мэдээлэх болно.  


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна