Б.Мөнгөнчөдөр: Баяраар хүүхдүүддээ ЧИХЭР БООСОН БЭЛЭГ ӨГӨХГҮЙ байхыг уриалж байна

Үүрийнтуяа
2024/05/21

Эх үрсийн баяр болоход хэдхэн хоног үлдээд буй. Энэ баяраар эцэг эхчүүд хүүхдүүддээ чихэр ихтэй ууттай бэлэг боож өгдөг нь зуршил болжээ. Улмаар хүүхдүүд баярын дараа хордлого, гэдэс гүйлгэх зэрэг олон муу үр дагавар их бий. Тиймээс манай сайт эцэг эхчүүддээ сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх үүднээс хүүхдийн их эмч Б.Мөнгөнчөдөртэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ:

Уут дүүрэн бэлэг гурван хүүхэдтэй айл байхад гурван уут бэлэг өгнө аав нь өгнө ээж нь өгнө эмээ нь өгнө. Манай монголд чихэр хортой шүү гэдгийг мэддэг хэдий ч өгөөд байгаа нь хүүхдийг хорлож байгаа хэрэг. Тэгэхээр чихэр дээр еееее гэсэн тэмдэглэгээ хадгалах нөөшлөх амт оруулах өнгө оруулах зүйл маш ихээр орсон тиймээс хорт хавдарын суурь үндэсийг одооноос май гээд өгөөд байгаа учраас чихэрлэг зүйлийг битгий бэлэглээчээ өөр хэрэгтэй зүйл бэлэглээч ээ гэж хэлмээр байна. Дэлгүүрүүдэд чихэр бичень тэдэнд хугацаа байгаа шүү дээ хугацаа нь дуусах дөхөж байгаа зүйлүүдээ бүгдийг нь бэлэг болгоод нэг гоё уутанд хийгээд янзын гоё өнгө зүс оруулаад тэгээд зарж байгаа тэгэхээр хугацаа нь дуусч байгаа дөхөж байгаа зүйлүүд ихэвчлэн бэлгэнд ордог

Ээж аав нар чихэр авч өгөхдөө хугацааг нь хараад хол байна гэж авч өгдөг бол тэр олон арван хэдэн юмыг тэр болгон хугацааг нь харах боломжгүй хардаг ч үгүй тиймээс хугацаа нь ихэвчлэн дөхсөн зүйлүүдийг нэг багц болгоод хямдрал зарлаад өгдөг учраас аль болох хугацааг нь харж аваарай гэлээ. Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна