Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргын дэргэдэх байгууллагын 14 хоногийн нөхцөл байдлын мэдээ, өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн хэрэгжилтийг танилцууллаа.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр:
• Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, төслүүдийг үе шаттайгаар зохион байгуулах.
• Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагад шилжүүлсэнтэй холбогдуулан хуучин “Онлайн бизнес төв” системээр худалдаа, үйлчилгээ эрхлэхээр ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх.
• Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх
• Иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй стандартын шаардлага хангаагүй барилгын хашаануудыг буулгах зэрэг үүрэг даалгавар, чиглэл өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна