Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод эхэллээ.
Энэхүү тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад дөрвөн тамирчин оролцохоор өчигдөр Энэтхэгийн зүг хүлгийн жолоо залав. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдөх юм. Түүнчлэн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын II зэрэглэлийн шүүгч О.Баярцэцэг, Б.Гантулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч О.Одгэрэл нар багтлаа.
Монголын хүндийг өргөлтийн холбоо өнгөрсөн хоёрдугаар сард шигшээ багаа шинээр бүрдүүлсэн бөгөөд шинэ бүрэлдэхүүнтэй шигшээ баг анхны олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа нь энэ.



Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна