Оройгүй баян Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өөрийн нүүрс тээврийн хулгайгаа шалгуулахгүй, нуусаар байна

Admin
2026/05/13

2023 оноос хойш анх удаа инфляц хоёр оронтой тоо руу орж, 10.1 хувьтай гарлаа. Татвар төлж ажлын байр бүтээдэг олон аж ахуй нэгж, хувийн байгууллагууд эхнээсээ хаалгаа хаасаар байна. 

Үүнд ч тээвэр логистик, зам тээврийн салбар ч өртөж карго ажиллуулдаг компаниуд, том тэрэгний жолоочид гээд зам тээврийн салбарынхан элгээрээ хэвтэв. Зам тээвэр логистикийн салбар бол барилгын үнэ, машин импортын үнэ гээд бүх төрлийн барааны үнэд нөлөөлж, инфляцыг савлуулахад чухал нөлөө үзүүлдэг. Гэтэл логистикийн салбарт төрийн байгууллагын хүнд суртал, тодорхойгүй байдал, хэт их бичиг цаас, зөвшөөрлөөр хүндрэл учруулснаас болж барилгын материал саатаж, хомсдол үүсэж үнэ нь өссөөр. Үүнийг Монгол улсын иргэн бүр нуруун дээрээ үүрсээр. Гэтэл төрөөс төрсөн тэрбумтан оройгүй баян Б.Дэлгэрсайхан Зам тээврийн яамны сайдаар 2024 оноос хойш ажиллахад энэ салбарт эерэг үр дүн гаргасангүй, логистикийн компаниуд улам дордсоор элгээрээ мөлхөж бүх төрлийн барааны үнэ өсөж, инфляц хөөрсөөр байна.

Түүний хувьд 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр нийт 2,664,186,000 төгрөгийн орлоготой, 4,832,800,000 төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр автомашины зогсоолтой, нэг тэрбумын үнэтэй Mercedes Benz, G 500, Lexus, LX 600 маркийн автомашинтай, нэг тэрбум 700 саяын хадгаламжтай, Монтай Эрдэнэ ХХК, Дорнын говь ХХК-д хувь эзэмшдэг байсан гэжээ.

Сайд Б.Дэлгэрсайхан сайдын дүү Борхүүгийн Ганхуягийн эзэмшдэг Дорнын говь ХХК нь Хүнсний дэлгүүр, Талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, хадгалалт, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Автомашинаар ачаа тээвэрлэх гэх таван төрлийн үйл ажиллагаа явуулдаг төдийгүй оролцсон тендер бүртээ шалгардгаараа алдартай.

Сайд Б.Дэлгэрсайханы хувьд зөвхөн эдгээр компаниас гадна Сэлэнгэ аймгийн Ерөө сумд байрлалтай ашигт малтмалын ашиглалтын гурван лиценз эзэмшдэг Болдтөмөр ерөө гол гэх /2855119/ компанитай. Тус уурхай төмрийн хүдэр, нүүрс, жоншийг 15 цувааг өдөрт ямар ч оочиргүй гаргадаг байна. Гэтэл бусад компаниуд өдөрт хоёрхон цуваа гаргадаг бөгөөд сайд, даргатай холбоогүй л бол хувийн компаниудын ажил урагшилдаггүй нь үүнээс харагдана. Тэгэхээр нэг цуваанд 50 вагон байдаг гэхээр өдөр бүр сайд Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компани өдөр бүр 750 вагон төмрийн хүдэр, нүүрс, жонш гэх Монголын баялгийг Хятад руу зөөж, маш их хэмжээний ашиг олж байна. Үүнээс гадна тус компани“Манай ачааг түлхүү гарга” гэсэн бичгийг УБТЗ руу илгээж, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж өөрийн хувийн компанидаа давуу эрх олгож төрийн байгууллагад шахалт үзүүлж байсан.

Тэгвэл сайд Б.Дэлгэрсайхан дахин төрийн өмчит компани руу дайрч, шахалт үзүүлэв. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн даваа гарагт Монголын төмөр зам" ТӨХК-ийн 123 тэрбумын тендерийг шалгаж байна гэж МТЗ-руу дайрч эхэлсэн. Үүнийг эх сурвалжууд бас л өөрийн хувийн компанийн бараагаа МТЗ-аар хямд үнээр зөөлгөх шахалт үзүүлсэн ч үүнийг нь МТЗ зөвшөөрөөгүй тул илт дайралт хийж байна хэмээн мэдээлж байна. Өмнө ч эрээ цээргүйгээр УБТЗ-д шахалт үзүүлж байснаас нь харвал Сайд Б.Дэлгэрсайханы энэ үйлдэл дахин давтагдсаныг үгүйсгэх аргагүй юм. Эдгээр баримтуудаас харахад л Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан асар их ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь илт. Дээрээс нь түүний удирдаж буй Зам тээврийн салбарын хувийн компани, жолоочид доройтсоор байхад хэн ч Б.Дэлгэрсайхан сайдад хариуцлага тооцсонгүй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна