Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын жишгээс илт гажсан гэж үзжээ
Өнгөрсөн наадмаар найм давж үзүүрлэн Улсын гарьд цол хүртсэн Н.Өсөхбаяр допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026.01.22-ны зарлигаар цолоо хураалгасан билээ. Харин тэрбээр уг асуудлаар Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс “допингийн шинжилгээ авах ажиллагаа олон улсын стандарт, журмаас илт гажсан” гэсэн шийдвэр гаргажээ.
Мөн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын шинжилгээ авах үйл явцад зөрчил гарсан гэж үзсэн байна. Шийдвэрийн дараа Н.Өсөхбаяр “Маш их баяртай байна. Итгэж, дэмжиж байсан бүх хүнд баярлалаа” хэмээн байр сууриа илэрхийллээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна