Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт орон сууц, хашаа, автомашин шатсан дөрвөн удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид түргэн шуурхай ажиллан унтраажээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 11-ний өдрийн 14:29 цагт хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна. Очиход иргэн А-гийн хоёр өрөө байранд эд хогшил шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 48 иргэнийг гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна